"Улсын хэмжээнд нийт 2 сая 63 мянган хүн санал өгөх ёстойгоос 400 мянга гаруй иргэд саналаа өгөөд байна" гэж СЕХ-ноос мэдээллээ

"Улсын хэмжээнд нийт 2 сая 63 мянган хүн санал өгөх ёстойгоос 400 мянга гаруй иргэд саналаа өгөөд байна" гэж СЕХ-ноос мэдээллээ

Сонгууль орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр 07:00 цагаас оройны 22:00 цаг хүртэл иргэд, сонгогчид саналаа өгөх юм. Сонгогчдын ирцтэй холбоотой асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, "Улсын хэмжээнд нийт 2 сая 63 мянган хүн санал өгөх ёстойгоос одоогийн байдлаар нийт 400 мянга гаруй иргэн саналаа өгсөн байна. Энэ нь өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн ирцтэй харьцуулбал харьцангуй идэвхтэй, ирцийн хувьд өндөр байна. Хуулиар зохицуулсан хугацаандаа амжилттай явж дуусах төлөв байдалтай байна.тэй байгаа. Мөн өнөөдөр СЕХ-оос нийт гурван удаа ирцийн мэдээллээ өгч, 22:00 цагаас хэсгийн хороод хаагдана. Өнөөдөртөө багтаад ерөнхий дүн гарна. Одоогоор цаг агаарын байдал хэвийн, онц хүндрэл үүссэн газар байхгүй байгаа бөгөөд улсын онцгой комисс болон аймгийн онцгой комиссоос баг гарган ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна" гэлээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр морь өдөр

33 минутын өмнө