ТОДРУУЛГА: "Хамтарч Засгийн газраа байгуулая" гэсэн албан ёсны урилга АН-д МАН-аас одоогоор ирээгүй байна

ТОДРУУЛГА: "Хамтарч Засгийн газраа байгуулая" гэсэн албан ёсны урилга АН-д МАН-аас одоогоор ирээгүй байна

УИХ-д 68 суудал аваад буй МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН болон ХҮН намуудтай хамтарч Засгийн газраа байгуулах саналыг гаргаад буй. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "МАН засгийн газрын гишүүдийн 60 хувийг бүрдүүлж үлдсэн гишүүдийг бусад намаас авна" гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн талаар эх сурвалж мэдээлж буй. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар "Хамтарч Засгийн газраа байгуулая" гэсэн албан ёсны урилга АН-д ирээгүй байгаа талаар тус намын эх сурвалж бидэнд мэдээллээ. Харин өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газраа АН болон ХҮН намтай хамтарч байгуулах эсэх талаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байгаа юм.