“Хүй долоон худаг” орчмын авто замыг засварлах ажил энэ долоо хоногт дуусна

“Хүй долоон худаг” орчмын авто замыг засварлах ажил энэ долоо хоногт дуусна

Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцэв.

Хүй долоон худагт нийтийн бие засах 46 байгууламжийн сан техникийн холболт, сэлбэг засвар үйлчилгээг хийж дууссан байна. Мөн үзэгчдийн 5,000 сандлыг угсарч бэлэн болсон гэдгийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр хэллээ.

Харин Хүй долоон худаг орчмын авто замын эвдрэл гэмтлийг засварлах шинэчлэх, нүхэн эвдрэлийг нөхөх ажил 65 хувьтай бөгөөд энэ долоо хоногт дуусах юм байна. Наадамчдад үйлчлэх цахилгаан эко автобусны ажиллагааг шалгах, эвдрэл гэмтлийг засварлах, хаяг лого байршуулах  ажил 40 гаруй хувьтай байна. Нэмэлтээр авто зогсоолуудыг төлөвлөх шаардлагатай тул нийт найман байршилд 45,780  авто зогсоолыг төлөвлөжээ.