Өнөөдөр "Playtime"-н тайзнаа "Deafheaven, Teenage Fanclub, Idiotape" зэрэг алдарт хамтлагууд гарна

Өнөөдөр "Playtime"-н тайзнаа "Deafheaven, Teenage Fanclub, Idiotape" зэрэг алдарт хамтлагууд гарна

Энэ жил "Playtime" өөрийн 11 тайз мөн спонсор байгууллагуудын дөрөв буюу нийт 15 тайзнаас гадаад болон дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэж байна. Өнөөдөр тус наадам гурав дахь өдрөө үргэлжилнэ.

“Playtime 2024” оны headliners буюу голлох уран бүтээлчдээр,

Post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven, домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock урсгалаар тоглодог Teenage Fanclub, Өмнөд Солонгосын Idiotape, орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүтэй уран бүтээлчдийг дурдаж болох юм.

Харин электро хөгжмийн хувьд орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй, нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүтэй Lipelis, Alex Kassian, Livwutang, Aisha Devi нар уран бүтээлээ хүргэнэ.