СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд халж, дуу цахилгаантай аадар бороо орох тул наршилт, үер усны аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд халж, дуу цахилгаантай аадар бороо орох тул наршилт, үер усны аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Ирэх даваа гараг буюу энэ сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, энэ сарын 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, энэ сарын 10-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.