ВИДЕО: "Дунд гол"-ын бургасыг сугалж хаяад оронд нь "ууттай шороо овоолж байна" гэх гэрэл зураг олон нийтийн сүлжээнд гарчээ

ВИДЕО: "Дунд гол"-ын бургасыг сугалж хаяад оронд нь "ууттай шороо овоолж байна" гэх гэрэл зураг олон нийтийн сүлжээнд гарчээ

Сэлбэ, Дунд голын доторх бургасыг 9 тэрбум төгрөг зарцуулан нүүлгэн шилжүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, энэхүү ажил өнгөрөгч зургаадугаар сар /2024.06/-д эхэлж, Дунд голын бургасыг ухаж авах ажлыг эхлүүлсэн ч албаныхны шинжлэх ухааны үндэслэлтэй, байгаль орчны дүгнэлттэй тул голын эко системийг алдагдуулахгүй зөөвөрлөнө гэх үг өдгөө эзэнгүй болоод байгаа юм. 

ВИДЕО: 

Тэгвэл Дунд голын бургасыг нь сугалж авсан газруудад "ууттай шороо овоолж байна" гэсэн тайлбартай гэрэл зураг олон нийтийн сүлжээнд гарчээ. Тус гэрэл зурагт цагаан ууттай шороо бололтой олон тооны зүйлсийг "Дунд гол"-ын эрэг дагуу тавьсан нь гарчээ.