Увс аймгийн Зүүнговь сумд  боомын халдвар авсан  хүн бүртгэгджээ

Увс аймгийн Зүүнговь сумд боомын халдвар авсан хүн бүртгэгджээ

Увс аймгийн Зүүнговь суманд боомын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж тус аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаа аж. Боом өвчин нь арьс, тунгалгийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэрт цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатги буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.

Тодруулбал уг бүртгэгдсэн тохиолдол нь боомоор өвчилсөн үхрийг төхөөрөх явцдаа халдвар авсан болохыг 2024 оны 11 дүгээр сарын 07- ны өдрийн Увс аймгийн ЗӨСТ-д хийсэн молекул биологийн /PCR/ шинжилгээгээр баталгаажуулсан байна. Түүнчлэн  өвчлөл бүртгэгдсэн голомтын бүс нутагт ЗӨСТ-өөр ахлуулсан баг мал эмнэлэг, онцгой байдлын газар, сумын онцгой комисстой хамтран хариу арга хэмжээг салбар хоорондын түвшинд зохион байгуулан ажиллаж байгаа аж.  

Эх сурвалж: ЗӨСҮТ