Ц.Баатархүү: Серверийг барьцаалсан халдлагын баг Интермед эмнэлгээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг ТЕГ-аас шалгаж байна

Ц.Баатархүү: Серверийг барьцаалсан халдлагын баг Интермед эмнэлгээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг ТЕГ-аас шалгаж байна

Засгийн газрын өнөөдрийн /2024.11.13/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүибер аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Нэг эмнэлгийн асуудлыг мэдээлээд өнгөрөх биш улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудын кибер аюулгүй байдлыг хангах  тогтолцоо бүрдүүлэх шаардлага зайлшгүй байгаа юм.

Нэгдүгээрт,  Монгол Улс бол Кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103 байрт ордог. Таван үндсэн зүйлээр тус зэрэглэлийг гаргадаг бөгөөд Монгол Улсын хамгийн муу оноо авдаг хэсэг нь техник технологийн ур чадвар болон гадаад дотоодын хамтын ажиллагааны үзүүлэлт юм. Тиймээс өнөөдрөөс эхлэн Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийн түвшинг тогтоох ажлыг Окфордын их сургуультай хамтраад эхлүүлж байна. Хоёрдугаарт, онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтцийн байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох чиглэлийг Засгийн газраас гаргалаа. Гуравдугаарт, улсын төсвийг батлахдаа кибер аюулгүй байдлын зардлыг тусгадаг болох шаардлага байна. Монгол улсад кибер аюулгүй байдалтай тэмцэх гурван газар ажилладаг. Монгол улсын үндэсний кибер аюулгүй байдлын төв, Батлан хамгаалахын чиглэлд тус яамны дэргэд нийтийн төв ажилладаг. Кибер аюулгүй байдлын дэлхий даяар явагдаж байгаа нийтлэг хандлагаар халдлагад өртсөн байгууллагыг буруутгахаас илүү дахин ийм зүйл болгохгүй байхад анхаарах тогтолцоог бий болгох нь хамгийн чухал гэж үздэг" гэсэн юм. 

-ЭМНЭЛГИЙН ФАЙЛУУД ЭХНЭЭСЭЭ СЭРГЭСЭН-

Харин Интермед эмнэлгийн талаар "Хэрвээ кибер халдлагад өртсөн хувь хүн,  байгууллагыг буруутгавал уг байгууллага кибер хэрэгт өртсөн гэдгээ нуудаг. Мэдээж дахин ийм зүйл болохгүй тал дээр бид шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Цахим хөгжлийн нэг муу тал нь цахим халдлага. Монгол улсын бүх байгууллагууд жилдээ ядаж нэг удаа кибер халдлагын талаар шалгуулж мэдээлэл сургалт авах ёстой. Тус есөн серверийн файлыг барьцаалсан халдлагын баг нь Европын  улсуудын олон эмнэлгийн файлыг барьцаалж байсан. Одоогоор тус эмнэлгийн барьцаалагдсан серверийн файлууд сэргээгдээд эхэлсэн. Хэдэн хүний мэдээлэл алдагдсан тухай дүгнэлт хийхэд эрт байгаа. Ирэх долоо хоногт албан ёсны дүгнэлт гарна. Гэхдээ үйл ажиллагаа хэвийн болж, серверүүд ажиллаж эхэлсэн. Халдлагын баг Интермед эмнэлгээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж байгаа. Би мэдэж байгаа ч хуулийн дагуу мэдээллийг өгөх боломжгүй. Кибер халдлага манай улсаас хол гэж боддог. Уламжлалт аргаар 2-3 IT мэргэжилтэнтэй байх бус кибер аюулгүй байдлын мэргэжилтнийг зайлшгүй авч ажиллуулах цаг үетэй нүүр тулж байна" гэсэн юм.