Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.11.13/ болно.
Тодруулбал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сарын 02-ны өдөр хийж, гэм буруугийн шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэхээр товлосон юм.