АНЭУ-ын Дубай хотноо 4 жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2024" World Mental Olympics буюу “Оюуны олимп” нь 3 өдөр үргэлжлэх ба 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 12 төрлөөр өрсөлдөж байна.
"ОЮУНЫ ОЛИМП"-ын хамгийн сүүлийн төрөл болох сонсголын ой тогтоолтыг шалгасан "Дуут цифр" төрлийн дүн гарч бага болон насанд хүрэгчдийн ангилалд Ц.Оюун-Эрдэнэ, Т.Тунгалагжаргал нар алтан медалийн эзэд болцгоолоо.
Насанд хүрэгчдийн ангилал:
Алтан медаль: Ц.Оюун-Эрдэнэ - 175 цифр
Мөнгөн медаль: Н.Энхшүр - 164 цифр
Хүрэл медаль: Ц.Номин-Эрдэнэ - 162 цифр
Бага насны ангилал:
Алтан медаль: Т.Тунгалагжаргал - 60 цифр
Мөнгөн медаль: М.Гэгээн-Оюун - 38 цифр
Хүрэл медаль: О.Ирмүүн - 22 цифр