ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 11-11 мэдээллийн төвд ажиллажээ. Энэ үеэр иргэдийн зүгээс олон асуудлыг санал гомдлоор ирүүлсний дээр эмнээс илүү жор нь чухал болсон асуудлыг шийдвэрлэх ёстой хэмээн үзжээ.
Иймд даваа гарагт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг 11-11 мэдээллийн төвд ажиллуулж, эм эмнэлгийн хэрэгслийн хуулинд заасан заавал цаасаар жор бичих бус цахимаар жор бичих буюу эмчлэх, жор бичих эрхтэй бүх эмч нар гар утсаа ашиглан иргэдэд жор бичиж өгөх системийг хэрэгжүүлж эхлэх талаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэлээ.
Өвчин зовлонтой хүнд эмнээсээ илүү жор нь чухал асуудал болжээ. 😔
— Uchral Nyam-Osor (@NyamUchral) November 9, 2024
Жор нэхэхдээ заавал цаасаар бичихийг шаардаж байгаа нь иргэдэд хүндрэл, хүнд суртал болж байна.
Тийм учраас ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд эмийн жорыг цааснаас салгаж эмчлэх эрхтэй, жор бичих эрхтэй… pic.twitter.com/Bh4NYivf99