Австралийн далайд хөлөг онгоцноос унасан  иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ

Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ

Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон  эрийг загасчид олж аварчээ.

Тодруулбал тэрээр арваннэгдүгээр сарын 7-н буюу пүрэв гарагийн 23:00 цагийн орчимд 235 метрийн өндөртэй ““Double Delight” ачааны тээвэрлэгчээс унасан байна. Харин баасан гарагийн орой 19:00 цагийн орчимд эргээс 5 км-ийн зайд байхыг загасчид олж аварсан бөгөөд түүнд анхны тусламж үзүүлсэн гэнэ. Түүнчлэн  уг  эр 20 орчим настай, Вьетнам улсын иргэн байсан ажээ.

Эх сурвалж: Mirror news